2011-08-12
Мартаж чадахгүй
Дутуу сэтгэлээ дүүргэх гэж би чамд дурлаагүй
Дутуу нойртой сэрэхийн тулд би чамайг хайрлаагүй
Хүн чанараа гээхийн тулд би чамайг хүсээгүй
Хүсэл мөрөөдөлдөө автаад л би чамайг хайрладаг
Үдэш бүр чамайг зовоодог байсан бол уучлаарай
Орь ганцаараа шаналсандаа тэр
Санамсаргүй би чамд дурласан
Санаанд минь оролгүй би чамайг хайрласан
Болгоомж алдаж би чамайг гомдоосон
Бодолд минь оролгүй чи надаас явчихсан
Өчигдөрийн тэр нэгэн жаргалыг
Өглөөний нарыг хаана гэж би яаж мэдхэв
Өнөөдөр чи надад хэд хатуурхсан ч
Өр зүрхнээсээ чамдаа би хайртай хэвээрээ
Уужим сэтгэлд чинь амьдрах хувь надад нэгэнт дутсан ч
Олон биш ганц амьдардаг энэ хорвоод
Зөрүүлээд явах дараагийн төрөл гэж байдаг бол
Тэр үед чи намайг заавал өөртөө аваарай..
                                                    http://biirbeh.mn/


Бичсэн: arch_tseegii | цаг: 08:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ene goy shuleg shuu
Бичсэн: arch_tseegii цаг: 13:11, 2014-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax