April 27, 2010 , бичсэн: arch_tseegii төрөл: яруу найраг
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад учирлаж гуйхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж өөрийг чинь элээхгүй ээ


Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ уян өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдэн Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдрэхгүй ээ

Дэндүү хайртайдаа чамтай би...
April 8, 2010 , бичсэн: arch_tseegii төрөл: яруу найраг
Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.

Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!

Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бүхэнд
Өмссөн дээлд утас зүүний хатгаас бүхэнд
Өвөртөлсөн амрагийн уян шивнээний үг бүхэнд байдаг юм.

Хол гүнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад үүссэн долгис – яруу найраг мөн.
Хонь сувд мэт бүрхсэн дэнжид
Хоёр хүн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.

Тэнүүн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мөр – яруу на...
idiomatic-dormant
idiomatic-dormant