жил болгоны энэ л өдөр хорвоо дээр мэндэлсэндээ баярлаж сэрдэг
жаргалтай хүн билээ би
төрүүлж өсгөсөн ээждээ баярлаж явдаг
сэтгэлтэй хүн билээ би
үргэлж хамт байж, тусалж дэмждэг найзууддаа талархаж явдаг
итгэлтэй хүн билээ би
хийж байгаа ажил, амьдарч буй орондоо сэтгэл хангалуун байдаг
жаргалтай хүн билээ би