2010-01-13
Залуу нас-омголон зөрүүд бас биеэ тоосон

Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүйлийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд бусдын сургаалыг төвөгшөөн, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.

...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид ёс юм шиг л " Аз жаргалтай сайхан амьдраарай. Өнөр өтгөн сайхан    айл болоорой" гэхчилэн ерөөнө. Нэлээд сүүл рүү нь хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ", Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай" гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.

Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, "Ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм" гэсэн үгс хааяадаа сонстоно. Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхдэдээ илэрхийлж байгаа хэрэг. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ. Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хүн болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.

Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

gogo.mn

Бичсэн: arch_tseegii | цаг: 12:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Би юу сонссоноо мартдаг
Би юу харсанаа санадаг
Харин би юу хийснээ мэддэг...
энэ бол туршлага. cool
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:24, 2010-04-21 | Холбоос | |


Telnet
тиймээ мэдээж ярзайтал инээх ирмэх
Бичсэн: arch_tseegii цаг: 12:47, 2010-04-21 | Холбоос | |


hehe sain uu bi hen negend chuluu bas uur hen negend us ni boloh bh tiim uu kk
Бичсэн: Telnet цаг: 11:52, 2010-04-17 | Холбоос | |


hi
hi add hicheerei taktak.boom@yahoo.com гоё шүү
Бичсэн: KILARUNA цаг: 18:08, 2010-03-30 | Холбоос | |


сараачигчаа мэдээж чиний зөв
миний дутууг нөхөх хүн маань хаана л явдаг болдоо хэхэхэ
Бичсэн: arch_tseegii цаг: 13:50, 2010-01-13 | Холбоос | |


Сараачигч байлаа гэж...
Бичсэн: Зочин цаг: 12:58, 2010-01-13 | Холбоос | |


Чулууг чулуу биш чулууг ус л дийлдэг гэдэг үг үнэн юм шүү...
Тэгэхдээ хос залуусын аль нэг нь Зөөлөн нөгөөх нь Хатуу байвал жинхэнэ төгс зохицол болдог юм шигээ...Ингээд л бие биенийхээ дутууг нөхөж амьдардаг юм шиг байгаа юм. баярлах
Бичсэн: Зочин цаг: 12:57, 2010-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax